Санах ой
Компьютерийг санах ойгүйгээр төсөөлөхийн ч арга байхгүй билээ. Учир нь санах ой гэдэг компьютерийн үндсэн бүрэлдэхүүний нэг хэсэг бөгөөд боловсруулах өгөгдөл болон гүйцэтгэх командаа хадгалдаг бааз нь юм.
Компьютерийн үндсэн санах ой болох РАМ РОМ дээр гадаад санах ой болох Хатуу диск болон бусад санах төхөөрөмжүүдийг нэмээд санах ойн систем гэдэг.
Санах ойн физик хэлбэрээрээ үндсэн 3 төрөл байдаг.
- Хагас дамжуулагч (РАМ РОМ Регистр)
- Соронзон(хатуу диск кассет)
- Оптик (Диск Флейш)
Харин CPU хэр ойрхон байрлахаараа санах ойн хурд тодорхойлогдох юм. CPU –д хэдий чинээ ойрхон байна төдий чинээ хурдан боловч багтаамж багатай байна.
Регистр
Регистр нь CPU дотороо байрладаг бөгөөд боловсруулалтанд орох болон боловсруулалтаас гарсан өгөгдөл, тэдгээрийн хаяг, командын кодыг түр хадгалдаг санах ой юм. Регистр нь тригерээс тогтдог бөгөөд харин хэмжээ нь тухайн процессорынхоо архитектураас хамаарч янз янз байна.
Кейш
Кейш ой нь рам регистр хоёрын хооронд байрлах бөгөөд кейш ойд хамгийн олон давтамжтай ачаалагддаг өгөгдөл агуулагдана. Өөрөөр хэлбэл процессор нь рамнаас өгөгдөлөө ачаалласнаас кейш ойгоос ачаалласан нь хурдан учраас байнга ачаалдаг өгөгдлөө кейш ойд хадгална. Мөн РАМ-наас Кейш ойруу блок блокоор өгөгдөл дамждаг бол Кейшээс регистр лүү байт байтаар дамжина.
РАМ(Random access memory)
Энэ нь түр хадгалах байгууламж буюу тэжээлээс салсан тохиолдолд доторх мэдээлэл нь устдаг санах ой юм. Рамыг энгийн үгээр тайлбарлавал процессорын ажиллуулж байгаа буюу үйлдлийн систем хэрэглээний программууд бүгд рам дээр ачаалладаг. Иймээс орчин үеийн өндөр хүчин чадалтай компьютерүүд өндөр багтаамжтай рам шаардах болсон.
Рам нь дотроо статик рам, динамик рам гэж 2 янз байдаг.
Динамик рам
Динамик рам нь матрицан бүтэцтэй бөгөөд матрицын огтлолцол бүр дээр 1 конденсатор байрладаг. Энэ нь санах ойн нэг үүр юм. Мөн динамик рам нь байнга өөрийгөө дахин шинэчилж байдаг бөгөөд ингэх нь санах ойд байгаа мэдээлэл устахаас хамгаалдаг. Харин багтаамжийн хувьд статик рамаас харьцангуй илүү. Учир нь нэгд конденсатороос тогтдог учраас овор хэмжээ бага хоёрд матрицан бүтэцтэй учраас хамаагүй бага хаягийн шугам ашигладаг. Үүрүүдээ хаяглахдаа RAS CAS гэсэн 2 хаягийн шугамны тусламжтай хаягладаг бөгөөд процессороос ойрхон давтамжтай 2 хаяг ирдэг гэсэн үг. Харин аюулгүй байдал болон хурдны хувьд динамик рам нь статик рамаа гүйцэхгүй.
Статик рам
Статик рам нь дан тригерээс тогтдог буюу нэг санах ойн үүр нь нэг тригер байдаг. Тригер гэдэг нь өмнөх төлөвөө хадгалдаг элемент юм. Статик рам нь овор хэмжээгээрээ динамик рамаас харьцангуй том багтаамж багатай боловч найдвартай илүү хурдтай зэрэг давуу талтай. Найдвартай гэдэг нь тогийн л таслахгүй бол нэг хадгалагдсан мэдээлэл нь хэдэн ч жил болсон найдвартай байж байдаг гэсэн үг. Ийм учраас РОМыг мөн адил тригерээр хийдэг. Харин динамик рамын хувьд конденсаторууд нь байнга цэнэгээ алддаг учраас байнга өөрийгөө шинэчилж байхгүй бол бүх мэдээлэл нь устдаг. Статик рамын өөр нэг сул тал нь маш их хаягийн шугам ашигладаг. Өөрөөр хэлбэл 216 зэрэг буюу 64КВ статик рамыг хаяглахын тулд 16 ширхэг хаягийн шугам ашиглах бол динамик рам дээр 8 ширхэг хаягийн шугам хэрэгтэй. Үүгээрээ динамик рам нь харьцангүй өндөр багтаамжтай байдаг.
РОМ(Read only memory)
Ром нь статик рам шиг тригерээс тогтдог бөгөөд процессор нь ромноос өгөгдөл уншиж болохоос бичиж болдоггүй. Мөн ром нь тэжээлээс салсанч доторх мэдээлэл нь устдаггүй бөгөөд ром-нд зөвхөн BIOS буюу техник хангамжын хэсгийг удирддаг программ хангамж байрладаг.
Ром нь дотроо олон янз байдаг
- PROM(programmable ROM)
Энэ программчилж болдог ром бөгөөд бичсэн программаа устгаж болохгүй учраас зөвхөн нэг л удаа программчлана.
- EPROM(Erasable programmable ROM)
Энэ нь программчилж мөн бичсэн программаа устгаж болдог. Харин гэрэлд хэт мэдрэмтгий бөгөөд халуун наранд 3-4 7 хоногт, хүчтэй гэрэлд 1 жилд доторх мэдээлэл нь устах аюултай. Үүнийг ихэвчлэн угаалгын машин болон жижиг цахилгаан хэрэгсэлд ашиглана.
- EEPROM(Electrically Erasable Programmable ROM)
Энэ нь EPROM-той адил бөгөөд харин түүнээс илүү олон удаа буюу хэдэн арван мянгаас хэдэн сая удаа программчилж устгаж болдог. Ихэвчлэн телевиз болон гар утасны санах ойд ашигладаг.
Хийсвэр санах ой(Virtual memory)
Өнөөгийн өндөр хүчин чадалтай компьютерт бага зардлаар их хэмжээний санах ой гаргахын тулд хийсвэр ойг ашигладаг. Хийсвэр ой нь үндсэн санах ой буюу РАМ бөгөөд тухайн компьютерийн физик багтаамжийг ихэсгэх нэг арга гэж хэлж болно. Ингэхийн тулд үндсэн санах ой буюу РАМ дээрээ хатуу диск болох HARD дискний зарим хэсгийг РАМ хэлбэрээр ажиллуулж гарган авдаг.
1 comment:
hi. Блог чинь их таалагдаж эхлэж байна цаашаагаа бичээд байгаарай байнга орж байнаа.
Post a Comment